ene 4n vvren teleponii ali ni deer ym shig bna ta nar aliig ni heregledegii mon vvv
*** MOBICOM-Н НИЙТ ХЭРЭГЛЭГЧДЭД ХАНДЛАА ***
Mobicom арай дэндэж байна. Залгах болгонд холбогдох боломжгүй түр хүлээгээд дахин залгана уу гэдгийг нь юу гэж ойлгох вэ? Мессеж явуулахад нэг дор 5 мессеж зэрэг яваад нэг дор мөн л мөнгө унаад л Та бүхэн хөдөө орон нутгийн дугаар луу залгалт хийгээд үзээрэй ямар сэтгэгдэл төрөх нь үү өөрсдөө залгаж үзээд мэднэ биз дээ Та бүхний дансанд байх нэгжийг бага багаар мэрж байгааг та нар мэр мэдэх үү 2222 лавлах-д хандах гээд оролдоод үз! 15 мин болж байж арай гэж нэг юм холбогдоно. Холбогдсон хойно ажлаа мэддэггүй хэдэн оператор хүүхнүүд нь таныг байцааж гарна. Таны гаргасан гомдол саналыг ажлаа мэддэггүй хэдэн оператор хүүхнүүд нь эвтэйхэн гэгч нь нэг тийш нь өөрөөсөө холдуулж орхино. Mobicom-н хэн дуртай нэг нь 99022222, 99072222 дугаараас залгаад эхнэрээ, нөхрөө загнаж байгаа аятай таныг загнаж гарна. Бусад гар утасны операторуудтай үнэ ханш, урамшуулалын талаар та нар харьцуулаад үзээрэй MobiMedia гэж хэнд ч хэрэггүй ямар ч ач холбогдолгүй үйлчилгээ нэгжний дайсан TiiM vv

Монгол улс секундэд 380 доллар алдаж байхад гаднаас мєнгє гуйгаад яанаа! Мобикомыг татан буулгаж тєр vvрэн телефоны компанийг мэдэлдээ авья! Хэнд та бурууг тохно, тvvнд эрх мэдлээ алдана гэж доктор Вэйн Дер хэлжээ. Санхvvгийн хvндрэлийг гадны нєлєєнєєс 100 хувь боллоо гэж Монголын эрх баригчид хэлж байна. /хямрал гээд байсанаа хямралын эсрэг тєлєвлєгєєнд хvндрэл гэсэн байна. Цаашид хvндрэл гэх байх/ Тийм ч учраас эрх мэдлээ алдаж ОУВС, Дэлхийн банкны гарыг харж байна. Тэд ирж тєсвийн хуулиа тэгэж єєрчил, ингэж зас гэх болж. Vг дуугvй тєсвийн тодотголыг єнєєдєр хэлэлцэж байгаа. Вэйн Дэр vнэн хэлжээ.

Асуудал бvр хоёр талтай. Санхvvгийн хvндрэл бэрхшээлд гадаад, дотоод орчин шууд нєлєєтэй. Макро, микро орчин ч гэдэг. Гадаад орчинд олон улсын улс тєр, эдийн засгийн байдал, дотоод орчинд Монголын єнєєгийн байж байгаа царай нэгд нэгэнгvй ормоор. Бурууг хаанаас хайхад учир байна.
УИХ-ын тамгын газрын даргад байгуулагдсан судалгааны алба vvнийг хийсэн эсэхийг мэдэхгvй. Нvсэр том алба, 76 ажилтантай. Тэд бодит мэдээг єгч байх л учиртай.
“Ов мэх, худал, хуурмагийн гайхамшгийг мэдсэнээр, олон хvн дvйнгэ бусдыгаа нийтээр нь дєнгєсєєр байдаг” гэж Леонарда Да Винчигийн хэлсэнээр vнэнийг єчихгvй ч байж мэднэ, эрх баригчид.
Vнэний эрэлд нэгдье
МVОНРТ хямралын эсрэг хамтдаа гээд нэг аян єрнvvлээд байна лээ. Хямралаар далимдуулж мєнгє хийх арга саам хайх юм, зарим нь. Чиглэсэн тодорхой зорилго тэдэнд алга. Фокусоо хааш нь харуулчихваа. Нэг л ерєнхий, хямрал. Мєнгє, мєнгє гэж явахаар vнэний эрэлд яваасай. Хямралаар хэн хожоод байна, мєнгє хаашаа алга болоод байна гэдгийг эрэн сурвалчлаач. Одоогийн энэ байдлаараа Их Монгол сан шиг vсрээд л 80 сая тєгрєг цуглуулна биз. Энэ мєнгийг шударгаар хуваах vнэн хэцvv. Хоёрын хооронд жоохон юмыг хэний аж ахуйн нэгжийг дэмжинэ, хэний хvvхдэд єгнє гэх вэ. Шал дэмий. Хямралын эсрэг хамтдаа хаашаа юуны тулд, яах гэж нэгдэх вэ гэдгийг тодорхойлоод єгєх хvн байна уу, монгол телевизэд. Засгийн ємнєєс сэтгvvлчдээр ийм балай юм хийлгэх дэмий байхаа. Vнэнийг илчилсэн сэтгvvлчээ урамшуулсан нь дээрсэн.
Хямралын эхний шалтгаан бол эх оронч бус компаниуд мєнгєє татсан
Монголын Банк санхvvгийн хямрал бол гадны компаниуд хамаг мєнгєє татсанд оршдог. Мєнгєє татаад л ирвэл ямар ч банк дампуурна биз дээ. Єдєрт нэг сая доллар бэлнээр гаргачихвал ямар ч банк ганхаад ирнэ шvv дээ. Єнгєрсєн онд Монгол улсын манлай татвар тєлєгчєєр Эрдэнэт, Мобиком, Цайрт Минерал оржээ. Манай улсын тэргvvлэх салбар уул уурхай гээд байсан чинь. Хоёр том уурхайн дунд мобиком явж байгаа нь сонин. Тэгээд ч Мобиком vнэндээ Японынх. Тэд хамгийн их мєнгийг Япон руу єглєє, оройгvй гуйвуулж байгаа. Эрдэнэтийн дараа, Цайрт минериалын ємнє ордог гэж бодохоор ямар их мєнгє гаргаж буй нь тодорхой. Тэндхийн теллерvvд єглєє ажилдаа ирээд л бvх ченжvvдийн долларыг хамдаг гэж байгаа. Тєгрєгєєр vхсэнээ хийх вэ дээ, Япончууд. Хайран доллар, хайран ч валютын нєєц. Анх Мобиком тєсєл гурван жилийн дараа санхvvжилтээ нєхнє гэсэн тооцоотой байсан гэнэ лээ. Гэтэл жил хvрэхгvйн хугацаанд санхvvжилтээ нєхєєд ашгаа єгсєн гэдэг. Учир нь бидний монголчууд утсаар vнэн удаан ярьдаг. Хэл, сэтгэлгээний сонин бvтэцтэй ард тvмэн бид. Утсаар ярих соёл бvр нойл. Ярих юмаа шууд яривал болоо биз дээ. Гэтэл, юу байна, хаана байна, юу хийж байна. Тэгээд, ингээд гэсээр байгаад асуудлын голдоо орно. Зарим нь бvр мэнд мэдээд л дуусаа. Ямар ч ач холбогдолгvй. Vvн дээр судалгаа хийвэл сонин vр дvн гарна даа. За тэр ч яахав. Илvv vг эзэндээ гарзтай гэж ер нь энэ байхгvй юу.
Бид секундэд 380 доллар алдаж байна
Бидний дэмий чалчсаны гор гарч хамаг мєнгєє Япон руу урсгаж байна. Монголд сая хvн гар утас барьдаг. 750 мянга нь Мобикомын хэрэглэгч буюу зах зээлийн 75 хувийг атгаж байна, тэд. Энэхvv монополь байдлаараа илvvрхэж vvрэн холбооны vнэ тарифыг тогтоож байна. Бусад сvлжээнvvд мобикомтай харилцахын тулд тэдний хэлсэнээр л vнээ тогтоож байгаа. Vнэндээ ямарч єрсєлдєгчгvй ноёрхож байгаа юм, Мобиком. Шинэ захирал Д.Болор бахархалтайгаар манай компани жилд 30 тэрбум тєгрєгийг орлогын албан татварт тушаадаг гэж хэлж байсан. Орлогын татвар 10 хувь байдаг. Тэгэхээр 270 тэрбум тєгрєгийг монголоос аваад гарчихаж байгаа гэсэн тооцоо гарна. Бараг л 200 сая доллар. Засгийн газрын хайгаад байгаа 1,5 их наяд тєгрєг буюу тэрбум долларын тавны нэгийг хамар доогуур аваад нь гарчихлаа, Мобиком. Єдєрт 548 мянган доллар. Энэ бичлэгийг уншиж байх хооронд буюу цагт 22,8 мянган доллар. Секундэд 380 доллар Япон руу гуйвж байна даа. Ийм байхад гаднаас буруугаа хайгаад яана вэ. Болдоггvй юм бол энэ мєнгийг зээлээч.
Хэтрvvлэггvй хэлэхэд Мобикомоос мєнгє зээлвэл Монгол улс санхvvгийн хямралаас гарчих юм. /хэхэ/ Монголын тєр тав арван жил тус компанид хайр ивээлээ харамгvй хайрлаж татвараас чєлєєлж зvгээр л ард тvмнээ шулуулсан буянтай шvv дээ. Одоо агтны хариу жилдээ гэдэг шиг нэг гуйвал яах уу...
Хямрал гээд бид гар утсаа гаргаад хаяхна юу л бол.
Уг нь бол тєр vvрэн телефоны компанийг єєрийн мэдэлдээ даруй авбал хамгийн гол чухал ажил болно доо. Гадны ихэнх улс ингэсэн байдаг юм билээ!!!
Таны утасны баттерэй байн байн дуусаад дахин дахин цэнэглэх ажил гараад байвал , та ердөө хэдхэн зүйл дээр л анхаарлаа хандуулах хэрэгтэй... 1. Утасныхаа вибраторыг унтраа. Харин вибраторны оронд утсаа чанга дуундээр нь тавь. Вибратор их цэнэг үрдэг. Мөн товчлуурны дууг унтраах хэрэгтэй. 2. Утасныхаа гэрлийг аль болох унтрааж бай. Орой болсон үед л асаа. Утаснууд товчлууруудын гэрлээ унтраах, болон дэлгэцний ар талын гэрлийг унтраах сонголттой байдаг. Эсвэл хэсэг хугацаанд ч гэсэн гэрлээ унтрааж байх хэрэгтэй. Гэрэл маш их цэнэг үрдэг. 3. Хэрэггүй үед битгий камераа ажиллуул. Энэ нь цэнэгийг дээд зэргээр үрдэг. Мөн интернетэд холбогдох үед цэнэг маш хурдан дуусдаг. Хэрвээ та интернетэд холбогдох ёстой бол өглөөгүүр эвсэл бүүр орой холбогдох хэрэгтэй. Өдөр ачаалал ихтэй, удаан холбогдох тул цэнэг бөгөөд нэгж тань маш хурдан дуусах болно. Мөн ifrared, bluetooth зэргийг бага ашиглаж, хэрэглээгүй байгаа үедээ тогтмол унтрааж байх ёстой. Мөн энэ нь таны утсыг вирустуулах аюулаас аварна. 4. Утсаараа бага ярих хэрэгтэй. Гэхдээ огт утсаар ярихгүй байна гэж байхгүй учир яриагаа аль болох богино хийх хэрэгтэй. 5. GSM ийг бага ашиглах ёстой. Хэрвээ та GSM ашигладаг бол таны баттерэйны тал % нь GSM д зарцуулагддаг байна. 6. Хэрвээ та шинэ баттерэй худалдаж авч буй бол анхны удаагаа хэрэглэхээсээ өмнө маш сайн,дүүртэл нь цэнэглэх ёстой. Энэ нь тухайн баттерэйны багтаамжийг нэмэгдүүлдэг байна. 7. Баттерэйгаа хүйтэн газар байлга. Хэрвээ таны утас өрөөний температуртай адил байвал хамгийн удаан баттерэйгаа барих ба харин түүнээс халуун байх аваас баттерэй маш хурдан дуусдаг. Тийм учраас та халуун машин дотор, наранд ил тавихаас татгалзах хэрэгтэй. Мөн таны бие өөрөө халуун учраас кармандаа хийж явахаас татгалз. 8. Баттерэйгээ зөв байрлуул. Баттерэй болон утасныхаа тоосыг арч. Магадгүй тоос шороо орсоноор баттерэй их үрэх магадлалтай. 9. Утаснаасаа “ Battery save “ гэсэн хэсэг байгаа эсэхийг хараарай. Энэ нь баттерэйг хэмнэдэг. Эсвэл гэрэл багасгах гэсэн хэсэг байдаг. Энэ нь утасны гэрлийг бүдэгрүүлсэнээр баттерэйны цэнэг ашиглалтыг багасгадаг. 10. Хэрвээ та утсаа машиндаа цэнэглэдэг бол машинаа хөрсөн хойно нь цэнэглээрэй. 11. Хэрвээ та яаралтай дуудлага авахгүй бол шөнө унтахдаа утсаа унтрааж бай. 12. Тоглоом бага тоглох хэрэгтэй. Мөн зураг, видео үзэх үед цэнэг их унадаг. 13. Та утсаараа зураг авахдаа аль болох гэрэл асаахгүй байсан нь дээр. Зөвхөн шөнө орой зураг авахдаа ашиглаарай. Гэрэл нь маш их энерги шаарддаг. 14. Та хэрвээ сүлжээ барихгүй газар явж байгаа бол утсаа хурдан унтраах хэрэгтэй. Яагаад гэвэл сүлжээ унах үед утас сүлжээгээ хайсаар байдаг тул маш их цэнэг зарцуулдаг.
Та биднйи өдөр тутмын хэрэглээ болсон гар утасны ориг эсвэл хулхийг мэдэх маш хялбар аргыг танд зөвлөхөөр энэхүү мэдээллийг нийтэлж байна. Та өөрийн гар утсандаа *#06# гээд бичээд үзээрэй. Тэгээд таны гар утасны ориг хулхи эсэх нь гарч ирэх сериал номериудын 7 ба 8 дахь орнуудаас шууд хамааралтай. Олон улсад хэрэглэгддэг чанарын стандартын хэмжүүр гэнэ шүү. Тэгэхээр үнэн л байж таарч байна. Мөн дэлхийд гар утас үйлдвэрлэдэг болон угсардаг маш цөөхөн үйлдвэрүүд байдаг юм байна...
17 настай оюутан Шведийн хамгийн тvргэн мессеж бичигчээр шалгарчээ. Тэрбээр ердєє 61 секундэд 141 дvрс, vсэг бvхий мессеж бичжээ.Шведийн хамгийн тvргэн мессеж бичигчийг шалгаруулах тэмцээн єнгєрсєн амралтын єдрєєр Стокгольм хотод болсон байна. Тэмцээний ялагч хурдан шаламгай хєдєлгєєнийхєє ачаар 3900 долларын шагнал хvртжээ. Тэрбээр ирэх жил ахлах сургуулиа тєгсєєд Франц улсад аялахдаа шагналын мєнгєє зарцуулахаар тєлєвлєж байна. Аварга болсон охин тэмцээний ємнє удаан хугацааны турш тусгай бэлтгэл хийсэн байна. Тэрбээр єдєрт 40-50 мессежийг гурван сайн найздаа илгээдэг байжээ.
